Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмсоюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-74294544736011972632009-12-04T09:08:00.001-08:002009-12-04T09:08:20.681-08:00Бусад асуудлын талаар4.6. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7, 8 дахь хэсэгт заасан үндэслэлээр татан буугдсан, татан буугдсан салбар төлөөлөгчийн газар нь банкин дахь харилцах дансаа хаалгасан, тэмдэгээ хураалгасан тухай холбогдох байгууллагын албан бичгийн хамт Албанд ирүүлж бүртгэлээс хасуулна.
4.7. Алба салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хассан тохиолдолд энэ тухай тухайн төлөөлөгчийн газар, банк, татварын болон тамга, тэмдгийн үйлдвэр, холбогдох Засаг даргын тамгын газарт мэдэгдэнэ.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-2566760972009459512009-12-04T09:07:00.001-08:002009-12-04T09:07:58.149-08:00Бусад асуудлын талаар4.4. Салбар, төлөөлөгчийн газар нь Монгол Улсын эрх бүхий байгууллага
бүрэн эрхийнхээ дагуу тодорхой мэдээлэл авахаар шаардсан тохиолдолд өөрийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар мэдээлэл өгч байх үүрэгтэй.
4.5. Салбар, төлөөлөгчийн газрын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, хоёр талын болон олон улсын гзрээгээр хүлээсэн үүрэгт нийцээгүй бол бүртгэхээс татгалзана.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-54751089006554726182009-12-04T09:06:00.002-08:002009-12-04T09:07:04.068-08:00Бусад асуудлын талаар4.1. Салбар, төлөөлөгчийн газар нь байршил, хаягийн өөрчлөлтийг ажлын 14 хоногийн дотор Албанд албан ёсоор мэдэгдэнэ.
4.2. Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа чиглэлд өөрчлөлт оруулах, зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагын санал авч Албаны даргын зөвлөлийн хуралд танилцуулж хурлын шийдвэрийг үндэслэн үйл ажиллагаанд нэмэлт орсон тухай гэрчилгээнд тэмдэглэл хийнэ.
4.3. Салбар, төлөөлөгчийн газар нь зөвшөөрлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн бол Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу хураамж авна.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-50767293280822573102009-12-04T09:06:00.001-08:002009-12-04T09:06:22.975-08:00Хяналт тавих3.3.1. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхээс гадуур ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулсан,
3.3.2. Ард түмний уламжлалт зан заншилд харш үйлдэл явуулсан,
3.3.3. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа явуулсан,
3.3.4. Зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон
3.3.5. Хууль тогтоомжоор хориглосон бусад ажиллагаа явуулах.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-2086122949523563872009-12-04T09:05:00.000-08:002009-12-04T09:06:00.815-08:00Хяналт тавихСалбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу хийсэн ажлын болон санхүүгийн тайлангаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу жил тутам Албанд ирүүлж байх ба Алба шаардлагатай гэж үзвэл төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг төлөөлөгчийн газрын тэргүүнээс гаргуулж хянах эрхтэй.
3.3. Салбар төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дор дурдсан үйл ажиллагаа явуулбал Алба үйл ажиллагааг нь зогсоож, хаах хүртэл арга хэмжээ авна.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-5387045313211715812009-12-04T09:04:00.002-08:002009-12-04T09:05:32.266-08:00Хяналт тавих3.1. Алба нь шаардлагатай гэж үзвэл Улсын татварын алба, Хууль хяналтын бусад байгууллагатай хамтран салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл, жилийн орлого, зарлага, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа, татвар төлөлтийн байдлыг санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж дүгнэлт гаргаж болно.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-65842118336391259532009-12-04T09:04:00.001-08:002009-12-04T09:04:26.567-08:00Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгохСалбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг 3 хүртэп жил, сунгалтыг 2 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
2.9. Олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллага нь салбар төлөөлөгчийн газраа Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ Албанд урьд олгосон зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ирүүлэх ба төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрын бүртгэл, зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн холбогдох байгуулагатай хамтран шалгаж, шаардлага хангасан бол албаны даргын зөвлөлийн хуралд 30 хоногийн дотор танилцуулж шийдвэрлүүлнэоюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-38233747474976974302009-12-04T09:03:00.002-08:002009-12-04T09:04:00.858-08:00Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох2.5. Албаны даргын зөвлөлийн хурлаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд заасны дагуу хураамж төлсөн баримтыг үндэслэн зөвшөөрлийн гэрчилгээг бичиж олгоно.
2.6. Зөвшөөрөлд бүртгэлийн болон, регистрийн дугаар, зөвшөөрөл олгосон он, cap, өдөр, тухайн гадаадын байгууллагын нэр, зорилго, үйл ажиллагаа явуулах хүрээ, хугацааг бичиж албаны дарга гарын үсэг зурж, албаны тамга дарж баталгаажуулна.
2.7. Салбар, төлөөлөгчийн газар нь дүрмээ 2 хувь авчирах ба хуудас бүр дээр албаны "тэмдэг" дарж 1 хувь нь Албанд үлдэнэоюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-2543012149367112822009-12-04T09:03:00.001-08:002009-12-04T09:03:29.930-08:00Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох2.2. Салбар, төлөөлөгчийн газрыг бүртгүүпэх баримт бичиг нь Монгол хэл дээр орчуулагдсан байна. /орчуулгын товчоогоор баталгаажсан байна/
2.3. Холбогдох баримт бичгийг Албаны олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрын бүртгэл зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, холбогдох хууль хяналтын байгууллагаас албан ёсоор санал авч албаны даргын зөвлөлийн хуралд 45 хоногийн дотор танилцуулж шийдвэрлүүлнэ.
2.4. Олон улсад хүүхэд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай хүсэлт ирүүлсэн төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгохдоо Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал авна.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-56423630326273755262009-12-04T09:02:00.001-08:002009-12-04T09:02:58.297-08:00Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох2.1.5. Санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх тодорхойлолт /төлөөлөгчийн газар нь хаанаас яаж санхүүжих тухай/,
2.1.6. Салбар, төлөөлөгчийн газрын цаашдын төлөвлөгөө,
2.1.7. Салбар төлөөлөгчийн газрын эрхлэх ажил, /төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зорилго, үйл ажиллагааны чиглэлээ тодорхой бичнэ/ бүтэц, ажиллах хүний тоо, тэдний эрх үүргийн тухай танилцуулга,
2.1.8. Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүнд төв байгууллагаас олгосон итгэмжпэх бичиг,
2.1.9. Төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газарт ажиллах тэргүүний паспорт болон холбогдох бичиг баримтын баталгаат хуулбар,
2.1.10. Хэрэв салбар төлөөлөгчийн газрын тэргүүн нь гадаадын иргэн бол өөрийн харьяалах улсаас гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байсан эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт,оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-67175566142049267272009-12-04T09:01:00.002-08:002009-12-04T09:02:22.181-08:00Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох2.1. Олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг нээж Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
2.1.1. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны /цаашид "Алба" гэх/ нэр дээр салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай хүсэлт,
2.1.2. Төв байгууллагын тухай танилцуулга /хэдэн онд байгуулагдсан, хаана төвтэй, салбартай, ямар үйл ажиллагаа явуулдаг зэрэг/,
2.1.3. Төв байгууллагын дүрэм 2 хувь,
2.1.4 Өөрийн орны хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн гэрчилгээний баталгаат хуулбар, эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт /нотариатоор баталгаажуулсан байна/,оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-36536879345107393532009-12-04T09:01:00.001-08:002009-12-04T09:01:40.483-08:00БАЙГУУЛЛАГЫН САЛБАР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ НЭЭН АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМНийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгэж зөвшөөрөл олгох, хяналт тавих, хугацааг сунгах, үйл ажиллагааг нь зогсоох, үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Зөвшөөрлийн гэрчилгээ нь олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах үндэслэл болно.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-16385387106102230522009-12-04T08:58:00.001-08:002009-12-04T08:58:51.911-08:00Байгууллагын дүрэм41.06. Гишүүнээс Хасах - Гишүүн байгууллага хувь хүн нь АМСТ-ийн захиргаанд бичгээр албан ёсоор мэдэгдсэнээр гишүүнээс хасагдаж болох бөгөөд энэ тухай мэдэгдсэн жилдээ биш, харин дараагийн санхүүгийн жилээс эхлэн аливаа хариуцлага хүлээхгүй.
1.07. Гишүүд болон Байгууллагын Харилцаа - Захирлуудын Зөвлөл нь АМСТ-ийг төлөөлөн гишүүдтэй болон бусад байгууллага хувь хүмүүстэй харилцах цорын ганц эрх бүхий байгууллага мөн болно. Захирлуудын Зөвлөлөөс тусгайлан эрх олгож, зөвшөөрөөгүй бол гишүүдээс АМСТ-ийг төлөөлөн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцаж аливаа мэдээлэл хийх эрхгүй.
1.08. Үл Хамаарах ба Хориглох - Тагнуулын аливаа үйл ажиллагаатай холбоотой байгууллага хүмүүсийг тус байгууллагад гишүүнээр элсэхийг хориглоно. Хэрэгтэй бол аливаа буруутай үйлдлийг хянах хороог АМСТ-ийн Ерөнхийлөгч томилж болно.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-65705407863584629082009-12-04T08:57:00.000-08:002009-12-04T08:58:17.122-08:00Байгууллагын дүрэм31.05. Жилийн Татвар - Гишүүдийн жилийн татварын хэмжээг Захирлуудын Зөвлөлөөс жил бүрийн 7-р сарын 1-нээс дараа жилийн 6-р сарын 30-наар тогтооно. Захирлуудын Зөвлөл нь олонхийн саналаар татварын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийг эдлэнэ. Татварын хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдэгдлийг авснаас хойш гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр мэдэгдсэн гишүүдэд уг хугацаанд татвар ноогдуулахгүй. Ээлжит татвараа хугацаанд төлөлгүй 90 хоносон тохиолдолд уг байгууллага, хувь хүний асуудлыг Захирлуудын Зөвлөлөөр хэлэлцэн гишүүнээс хасна. Гишүүнээс хасагдсанаас үүсэх санхүүгийн хариуцлага нь жилийн татварын хэмжээгээр хязгаарлагдана.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-77776839067820680812009-12-04T08:56:00.000-08:002009-12-04T08:57:12.112-08:00Байгууллагын дүрэм 21.03. Ивээн Тэтгэгч - Хувь хүмүүс, бизнесийн байгууллага болон пүүс компаниуд нь АМСТ-ийн ивээн тэтгэгч гишүүн болох боломжтой. Захирлуудын Зөвлөл нь Ивээн тэтгэгч гишүүнд тавигдах шаардлага, тэдний эрх үүргийг тодорхойлно.
1.04. Гишүүн Хүн - Хувь хүмүүс нь тус байгууллагын Удирдах Зөвлөлд санал өгөх эрх бүхий гишүүн болж болно. Захирлуудын Зөвлөлөөс тодорхойлсноор оюутнууд болон бусад хүмүүс албан бус гишүүн болж болно. Хувь хүний гишүүнчлэл нь энэхүү тодорхойлолтонд аль нэгэн байдлаар хамрагдах бөгөөд Захирлууд нь албан ёсны болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-72887043688993206222009-12-04T08:46:00.000-08:002009-12-04T08:57:36.087-08:00Байгууллагын дүрэмГИШҮҮНЧЛЭЛ
1.01. Гишүүнчлэл - Америкийн Монгол Судлалын Төв (АМСТ) ТББ-ын гишүүнээр байгууллага хувь хүн элсэж болно. Гишүүн байгууллага хүмүүс нь АМСТ-ийн удирдах дээд байгууллага болох Захирлуудын Зөвлөлд төлөөлөлтэй байх эрхтэй. Орон тооны бус (орлогч) гишүүн, ивээн тэтгэгчид энэхүү эрхийг эдлэхгүй.
1.02. Гишүүн Байгууллага - Монгол судлалын аль нэгэн салбарт хамрагдсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны болон боловсролын байгууллага нь АМСТ-ийн захиргаанд өргөдөл өгч Захирлуудын Зөвлөлийн ээлжит болон тусгай хуралдааны үед олонхийн санал авснаар тус байгууллагын гишүүнээр элсэж болно. Ерөнхийлөгч нь гишүүнээр элсэхээр өргөдөл өгсөн байгууллагын тухай мэдээллийг ээлжит хуралдаанаас 10 хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргэнэ. АМСТ-ийн анхны гэрээт гишүүд нь Захирлуудын Зөвлөлийг байгууулах асуудлыг шийдэх ба харин Удирдах Зөвлөлийг нийт гишүүдийн хурлаар байгуулна.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-6957061572943229972009-12-04T08:45:00.002-08:002009-12-04T08:46:53.394-08:00Шинээр компани үүсгэн байгуулах13.1.Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан төслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхүл цөөн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулж болно.
13.2.Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулах төсөлд дор дурдсан зүйлийг тусгана:
13.2.1.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
13.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн төлөвлөсөн хэмжээ;
13.2.3.зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнэ;
13.2.4.шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагаа явуулах хугацаа;
13.2.5.төлөвлөсөн ашгийн хэмжээ;
13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.
13.3.Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Үнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.
13.4.Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны төрөл , ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.
13.5.Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.
13.6.Төлбөр хийгдсэн хувьцааны үнийн дүн нь хуулиар тогтоосон өөрийн хөрөнгийн доод хэмжээнд хүрсэн бол компани байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
13.7.Компани үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.8.Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.9.Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бүртгэх байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд бүртгүүлнэ.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-70244445292995548532009-12-04T08:45:00.001-08:002009-12-04T08:45:47.423-08:00Шинээр компани үүсгэн байгуулах13.1.Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан төслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхүл цөөн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулж болно.
13.2.Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулах төсөлд дор дурдсан зүйлийг тусгана:
13.2.1.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
13.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн төлөвлөсөн хэмжээ;
13.2.3.зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнэ;
13.2.4.шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагаа явуулах хугацаа;
13.2.5.төлөвлөсөн ашгийн хэмжээ;
13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.
13.3.Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Үнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.
13.4.Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны төрөл , ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.
13.5.Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.
13.6.Төлбөр хийгдсэн хувьцааны үнийн дүн нь хуулиар тогтоосон өөрийн хөрөнгийн доод хэмжээнд хүрсэн бол компани байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
13.7.Компани үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.8.Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.9.Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бүртгэх байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд бүртгүүлнэ.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-7737930956811402322009-12-04T08:44:00.000-08:002009-12-04T08:45:15.433-08:00Компани байгуулах11.1.Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.
11.2.Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааны захиалга авах, худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйл. Компанийн үүсгэн байгуулагч
12.1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
12.2.Компаниас гаргасан хувьцааг иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.
12.3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.
12.4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.
12.5.Төр, түүний байгууллага нь дараахь тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувь нийлүүлэгч байж болно:
12.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2.төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;
12.5.3. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн. Энэ тохиолдолд төр эдгээр хувьцааг З жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй;
12.5.4.гадаадын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5.хуульд заасан бусад.
12.6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна. Үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл / хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ зардлыг компани хариуцаж болно.
12.7.Компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.8.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com34tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-12116129061733553402009-12-04T08:39:00.000-08:002009-12-04T08:43:45.598-08:00Компанийн дүрэм16.1.Компанийн дүрэм нь түүний үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.
16.2.Компанийн дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:
16.2.1.компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
16.2.2.компанийн оршин байгаа газрын хаяг;
16.2.3.компанийн зарласан энгийн хувьцааны тоо;
16.2.4.дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;
16.2.5.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;
16.2.6.хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон хянан шалгах зөвлөл /хянан шалгагчдын/-ийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
16.2.7.компанийн үйл ажиллагааны чиглэл;
16.2.8.дүрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зүйл.
16.3.Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.
16.4.Компани нь хувь нийлүүлэгчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-80323182750284481162009-12-04T08:36:00.000-08:002009-12-04T08:38:46.816-08:00ӨМЧЛӨХ ЭРХ ҮҮСЭХ, ДУУСГАВАР БОЛОХ109 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх
109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.
109.2.Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.
109.3.Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй. 83.1.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-27966357461286423572009-12-04T08:35:00.000-08:002009-12-04T08:36:48.460-08:00Хөрөнгө83.1.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.
84 дүгээр зүйл. Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө
84.1.Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.
84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.
84.3.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
84.5.Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-75849321161105752082009-12-04T08:34:00.000-08:002009-12-04T08:35:21.379-08:00Сангийн тусгай зохицуулалт37.1.Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.
37.2.Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно.
37.3.Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ.
38 дугаар зүйл. Санг татан буулгах журам
38.1.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэнэ. Онцгой тохиолдолд шүүхээс татан буулгах өөр байгууллага томилж болох бөгөөд тэрээр татан буулгах комиссийн гишүүдийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
38.2.Санг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг зогсоож, бэлэн байгаа эд хөрөнгийг мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.
38.3.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг татан буугдсан сантай зорилго нэг буюу ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн этгээдэд шилжүүлэх, тийм байгууллага байхгүй тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргаж болно.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-8504184899626402002.post-72973854371434259532009-12-04T08:33:00.000-08:002009-12-04T08:34:29.342-08:00Компани34.1.Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.
34.2.Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
35 дугаар зүйл. Нөхөрлөл
35.1.Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
35.2.Нөхөрлөлийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
36 дугаар зүйл. Холбоо, сан, хоршоо
36.1.Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ.
36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.
36.3.Холбоо, сангийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
36.4.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
36.5.Хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулна.
36.6.Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө.оюунчимэгhttp://www.blogger.com/profile/00463941818515994090noreply@blogger.com0