үндсэн цэс

Friday, December 4, 2009

. Иргэний эрх зүйн хамгаалалт 9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. 9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцо

. Иргэний эрх зүйн хамгаалалт
9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.
9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй.
9.3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.
9.4.Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:
9.4.1. эрхийг хүлээн зөвшөөрөх;
9.4.2. эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх;
9.4.3. хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;
9.4.4. учруулсан хохирлыг арилгуулах;
9.4.5. эдийн бус гэм хорыг арилгуулах;
9.4.6. хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх;
9.4.7. бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;
9.4.8. иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох;
9.4.9. өөртөө туслах;
9.4.10. хуулиар тогтоосон бусад арга.

No comments:

Post a Comment