үндсэн цэс

Friday, December 4, 2009

Байгууллагын дүрэм

ГИШҮҮНЧЛЭЛ
1.01. Гишүүнчлэл - Америкийн Монгол Судлалын Төв (АМСТ) ТББ-ын гишүүнээр байгууллага хувь хүн элсэж болно. Гишүүн байгууллага хүмүүс нь АМСТ-ийн удирдах дээд байгууллага болох Захирлуудын Зөвлөлд төлөөлөлтэй байх эрхтэй. Орон тооны бус (орлогч) гишүүн, ивээн тэтгэгчид энэхүү эрхийг эдлэхгүй.

1.02. Гишүүн Байгууллага - Монгол судлалын аль нэгэн салбарт хамрагдсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны болон боловсролын байгууллага нь АМСТ-ийн захиргаанд өргөдөл өгч Захирлуудын Зөвлөлийн ээлжит болон тусгай хуралдааны үед олонхийн санал авснаар тус байгууллагын гишүүнээр элсэж болно. Ерөнхийлөгч нь гишүүнээр элсэхээр өргөдөл өгсөн байгууллагын тухай мэдээллийг ээлжит хуралдаанаас 10 хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргэнэ. АМСТ-ийн анхны гэрээт гишүүд нь Захирлуудын Зөвлөлийг байгууулах асуудлыг шийдэх ба харин Удирдах Зөвлөлийг нийт гишүүдийн хурлаар байгуулна.

No comments:

Post a Comment