үндсэн цэс

Tuesday, December 1, 2009

Анги

Тэрээр анги нэгтгэлvvдийн ажил байдалтай биечлэн танилцаж, офицер, ахлагч нарын санал сэтгэгдэлийг сонсон холбогдох шийдвэрvvдийг тухай бvрт нь гаргах зорилгоор той зэвсэгт хvчний тусгай томилолтын 084, 124, 032-р ангиудад ажилласан юм.

Шvхэр десант, терроризмтэй тэмцэх, холбооны чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг 084, 124 дvгээр ангиудын хувьд ажил хэвийн явагдаж байгаа тєдийгvй 084-р анги хэдхэн хонгийн ємнє хичээлийн жилийн нээлтийн шvхэрийн буултуудаа амжилтай гvйцэтгэсэн талаар энэ vеэр дуулгаад шинэ техник техналогио сайдад танилцуулсан.

Vvний дараа Хvндэт харуулын 032-р анги дээр очиж гадаад дотоодын зочид, гийчдийг угтах vдэхэд улс орны нvvр царай болж байдаг хvндэт харуулын хувцасыг шинчлэх талаар тєрийн ёслолын албаны мэргжэлтнvvдтэй санал бодлоо солилцлоо.

Анги нэгтгэлийн ажил байдалтай танилцах танилцуулгын дараагийн зогсоол Батланх хамгаалахын тєв архив байлаа. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хvчинтэй холбоотой бvхий л тєрлийн мэдээллийн хадгалж байдаг тєв архивын хувьд цахим хєтєлбєрт шилжих ажил ид явагдаж байгаа юм.

Очсон анги бvрийн шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар тухай бvрт санал сэтгэдлvvдийг нь сонсож байсан бєгєєд ихэнх анги нэгтгэл дээр ажиглагддаг албан тушаалын орон сууц, барилга байгууламжуудын их засварын асуудууд ч энэ удаа давтагдаж байлаа. Сайд эдгээр асуудлуудын заримыг газар дээр нв шийдэж заримыг ойрын хугацаанд шийдвэрлэх vvрэг чиглэлvvдийг єгч байлаа.

Зэвсэгт хvчинийг 2015 он хvртэл хєгжvvлэх хєтєлбєрийн биелэлт анги нэгтгэл дээр хэрхэн хэрэгжиж, цэргийн алба хаадаг залуусын маань ахуй амьдрал ямархуу байгаа ямар асуудлуудыг энд хэрэгжvvлвэл зохих зэрэг vндсэн зорилгтой анги нэгтгэлийн танилцуулга ийнхvv єндрєллєє.

No comments:

Post a Comment