үндсэн цэс

Tuesday, December 8, 2009

Инээмсэглэх хэрэгтэй юу?


Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмс

Friday, December 4, 2009

Бусад асуудлын талаар

4.6. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7, 8 дахь хэсэгт заасан үндэслэлээр татан буугдсан, татан буугдсан салбар төлөөлөгчийн газар нь банкин дахь харилцах дансаа хаалгасан, тэмдэгээ хураалгасан тухай холбогдох байгууллагын албан бичгийн хамт Албанд ирүүлж бүртгэлээс хасуулна.

4.7. Алба салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хассан тохиолдолд энэ тухай тухайн төлөөлөгчийн газар, банк, татварын болон тамга, тэмдгийн үйлдвэр, холбогдох Засаг даргын тамгын газарт мэдэгдэнэ.

Бусад асуудлын талаар

4.4. Салбар, төлөөлөгчийн газар нь Монгол Улсын эрх бүхий байгууллага
бүрэн эрхийнхээ дагуу тодорхой мэдээлэл авахаар шаардсан тохиолдолд өөрийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар мэдээлэл өгч байх үүрэгтэй.

4.5. Салбар, төлөөлөгчийн газрын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, хоёр талын болон олон улсын гзрээгээр хүлээсэн үүрэгт нийцээгүй бол бүртгэхээс татгалзана.

Бусад асуудлын талаар

4.1. Салбар, төлөөлөгчийн газар нь байршил, хаягийн өөрчлөлтийг ажлын 14 хоногийн дотор Албанд албан ёсоор мэдэгдэнэ.

4.2. Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа чиглэлд өөрчлөлт оруулах, зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагын санал авч Албаны даргын зөвлөлийн хуралд танилцуулж хурлын шийдвэрийг үндэслэн үйл ажиллагаанд нэмэлт орсон тухай гэрчилгээнд тэмдэглэл хийнэ.

4.3. Салбар, төлөөлөгчийн газар нь зөвшөөрлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн бол Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу хураамж авна.

Хяналт тавих

3.3.1. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхээс гадуур ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулсан,
3.3.2. Ард түмний уламжлалт зан заншилд харш үйлдэл явуулсан,
3.3.3. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа явуулсан,
3.3.4. Зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон
3.3.5. Хууль тогтоомжоор хориглосон бусад ажиллагаа явуулах.

Хяналт тавих

Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу хийсэн ажлын болон санхүүгийн тайлангаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу жил тутам Албанд ирүүлж байх ба Алба шаардлагатай гэж үзвэл төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг төлөөлөгчийн газрын тэргүүнээс гаргуулж хянах эрхтэй.

3.3. Салбар төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дор дурдсан үйл ажиллагаа явуулбал Алба үйл ажиллагааг нь зогсоож, хаах хүртэл арга хэмжээ авна.

Хяналт тавих

3.1. Алба нь шаардлагатай гэж үзвэл Улсын татварын алба, Хууль хяналтын бусад байгууллагатай хамтран салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл, жилийн орлого, зарлага, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа, татвар төлөлтийн байдлыг санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж дүгнэлт гаргаж болно.

Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох

Салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг 3 хүртэп жил, сунгалтыг 2 хүртэл жилийн хугацаагаар олгоно.

2.9. Олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллага нь салбар төлөөлөгчийн газраа Монгол Улсад үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтээ Албанд урьд олгосон зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ирүүлэх ба төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрын бүртгэл, зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн холбогдох байгуулагатай хамтран шалгаж, шаардлага хангасан бол албаны даргын зөвлөлийн хуралд 30 хоногийн дотор танилцуулж шийдвэрлүүлнэ

Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох

2.5. Албаны даргын зөвлөлийн хурлаас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар нь Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулинд заасны дагуу хураамж төлсөн баримтыг үндэслэн зөвшөөрлийн гэрчилгээг бичиж олгоно.

2.6. Зөвшөөрөлд бүртгэлийн болон, регистрийн дугаар, зөвшөөрөл олгосон он, cap, өдөр, тухайн гадаадын байгууллагын нэр, зорилго, үйл ажиллагаа явуулах хүрээ, хугацааг бичиж албаны дарга гарын үсэг зурж, албаны тамга дарж баталгаажуулна.

2.7. Салбар, төлөөлөгчийн газар нь дүрмээ 2 хувь авчирах ба хуудас бүр дээр албаны "тэмдэг" дарж 1 хувь нь Албанд үлдэнэ

Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох

2.2. Салбар, төлөөлөгчийн газрыг бүртгүүпэх баримт бичиг нь Монгол хэл дээр орчуулагдсан байна. /орчуулгын товчоогоор баталгаажсан байна/

2.3. Холбогдох баримт бичгийг Албаны олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрын бүртгэл зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж, холбогдох хууль хяналтын байгууллагаас албан ёсоор санал авч албаны даргын зөвлөлийн хуралд 45 хоногийн дотор танилцуулж шийдвэрлүүлнэ.

2.4. Олон улсад хүүхэд үрчлэх асуудлаар хамтран ажиллах тухай хүсэлт ирүүлсэн төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл олгохдоо Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал авна.

Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох

2.1.5. Санхүүжилтийн эх үүсвэрийн талаарх тодорхойлолт /төлөөлөгчийн газар нь хаанаас яаж санхүүжих тухай/,
2.1.6. Салбар, төлөөлөгчийн газрын цаашдын төлөвлөгөө,
2.1.7. Салбар төлөөлөгчийн газрын эрхлэх ажил, /төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зорилго, үйл ажиллагааны чиглэлээ тодорхой бичнэ/ бүтэц, ажиллах хүний тоо, тэдний эрх үүргийн тухай танилцуулга,
2.1.8. Салбар, төлөөлөгчийн газрын тэргүүнд төв байгууллагаас олгосон итгэмжпэх бичиг,
2.1.9. Төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газарт ажиллах тэргүүний паспорт болон холбогдох бичиг баримтын баталгаат хуулбар,
2.1.10. Хэрэв салбар төлөөлөгчийн газрын тэргүүн нь гадаадын иргэн бол өөрийн харьяалах улсаас гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдож байсан эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт,

Салбар төлөөлөгчийн газарт зөвшөөрөл oлгох

2.1. Олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг нээж Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

2.1.1. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны /цаашид "Алба" гэх/ нэр дээр салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай хүсэлт,
2.1.2. Төв байгууллагын тухай танилцуулга /хэдэн онд байгуулагдсан, хаана төвтэй, салбартай, ямар үйл ажиллагаа явуулдаг зэрэг/,
2.1.3. Төв байгууллагын дүрэм 2 хувь,
2.1.4 Өөрийн орны хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн гэрчилгээний баталгаат хуулбар, эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагын тодорхойлолт /нотариатоор баталгаажуулсан байна/,

БАЙГУУЛЛАГЫН САЛБАР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ НЭЭН АЖИЛЛУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

Нийтлэг үндэслэл

1. Энэхүү журмын зорилго нь олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрыг бүртгэж зөвшөөрөл олгох, хяналт тавих, хугацааг сунгах, үйл ажиллагааг нь зогсоох, үйл ажиллагааг зохицуулахад оршино.

2. Зөвшөөрлийн гэрчилгээ нь олон улсын болон бусад улсын төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газар Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах үндэслэл болно.

Байгууллагын дүрэм4

1.06. Гишүүнээс Хасах - Гишүүн байгууллага хувь хүн нь АМСТ-ийн захиргаанд бичгээр албан ёсоор мэдэгдсэнээр гишүүнээс хасагдаж болох бөгөөд энэ тухай мэдэгдсэн жилдээ биш, харин дараагийн санхүүгийн жилээс эхлэн аливаа хариуцлага хүлээхгүй.
1.07. Гишүүд болон Байгууллагын Харилцаа - Захирлуудын Зөвлөл нь АМСТ-ийг төлөөлөн гишүүдтэй болон бусад байгууллага хувь хүмүүстэй харилцах цорын ганц эрх бүхий байгууллага мөн болно. Захирлуудын Зөвлөлөөс тусгайлан эрх олгож, зөвшөөрөөгүй бол гишүүдээс АМСТ-ийг төлөөлөн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцаж аливаа мэдээлэл хийх эрхгүй.

1.08. Үл Хамаарах ба Хориглох - Тагнуулын аливаа үйл ажиллагаатай холбоотой байгууллага хүмүүсийг тус байгууллагад гишүүнээр элсэхийг хориглоно. Хэрэгтэй бол аливаа буруутай үйлдлийг хянах хороог АМСТ-ийн Ерөнхийлөгч томилж болно.

Байгууллагын дүрэм3

1.05. Жилийн Татвар - Гишүүдийн жилийн татварын хэмжээг Захирлуудын Зөвлөлөөс жил бүрийн 7-р сарын 1-нээс дараа жилийн 6-р сарын 30-наар тогтооно. Захирлуудын Зөвлөл нь олонхийн саналаар татварын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийг эдлэнэ. Татварын хэмжээг нэмэгдүүлсэн тухай мэдэгдлийг авснаас хойш гишүүнчлэлээс гарах хүсэлтээ бичгээр мэдэгдсэн гишүүдэд уг хугацаанд татвар ноогдуулахгүй. Ээлжит татвараа хугацаанд төлөлгүй 90 хоносон тохиолдолд уг байгууллага, хувь хүний асуудлыг Захирлуудын Зөвлөлөөр хэлэлцэн гишүүнээс хасна. Гишүүнээс хасагдсанаас үүсэх санхүүгийн хариуцлага нь жилийн татварын хэмжээгээр хязгаарлагдана.

Байгууллагын дүрэм 2

1.03. Ивээн Тэтгэгч - Хувь хүмүүс, бизнесийн байгууллага болон пүүс компаниуд нь АМСТ-ийн ивээн тэтгэгч гишүүн болох боломжтой. Захирлуудын Зөвлөл нь Ивээн тэтгэгч гишүүнд тавигдах шаардлага, тэдний эрх үүргийг тодорхойлно.

1.04. Гишүүн Хүн - Хувь хүмүүс нь тус байгууллагын Удирдах Зөвлөлд санал өгөх эрх бүхий гишүүн болж болно. Захирлуудын Зөвлөлөөс тодорхойлсноор оюутнууд болон бусад хүмүүс албан бус гишүүн болж болно. Хувь хүний гишүүнчлэл нь энэхүү тодорхойлолтонд аль нэгэн байдлаар хамрагдах бөгөөд Захирлууд нь албан ёсны болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Байгууллагын дүрэм

ГИШҮҮНЧЛЭЛ
1.01. Гишүүнчлэл - Америкийн Монгол Судлалын Төв (АМСТ) ТББ-ын гишүүнээр байгууллага хувь хүн элсэж болно. Гишүүн байгууллага хүмүүс нь АМСТ-ийн удирдах дээд байгууллага болох Захирлуудын Зөвлөлд төлөөлөлтэй байх эрхтэй. Орон тооны бус (орлогч) гишүүн, ивээн тэтгэгчид энэхүү эрхийг эдлэхгүй.

1.02. Гишүүн Байгууллага - Монгол судлалын аль нэгэн салбарт хамрагдсан, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээ, судалгааны болон боловсролын байгууллага нь АМСТ-ийн захиргаанд өргөдөл өгч Захирлуудын Зөвлөлийн ээлжит болон тусгай хуралдааны үед олонхийн санал авснаар тус байгууллагын гишүүнээр элсэж болно. Ерөнхийлөгч нь гишүүнээр элсэхээр өргөдөл өгсөн байгууллагын тухай мэдээллийг ээлжит хуралдаанаас 10 хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргэнэ. АМСТ-ийн анхны гэрээт гишүүд нь Захирлуудын Зөвлөлийг байгууулах асуудлыг шийдэх ба харин Удирдах Зөвлөлийг нийт гишүүдийн хурлаар байгуулна.

Шинээр компани үүсгэн байгуулах

13.1.Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан төслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхүл цөөн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулж болно.
13.2.Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулах төсөлд дор дурдсан зүйлийг тусгана:
13.2.1.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
13.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн төлөвлөсөн хэмжээ;
13.2.3.зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнэ;
13.2.4.шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагаа явуулах хугацаа;
13.2.5.төлөвлөсөн ашгийн хэмжээ;
13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.
13.3.Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Үнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.
13.4.Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны төрөл , ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.
13.5.Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.
13.6.Төлбөр хийгдсэн хувьцааны үнийн дүн нь хуулиар тогтоосон өөрийн хөрөнгийн доод хэмжээнд хүрсэн бол компани байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
13.7.Компани үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.8.Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.9.Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бүртгэх байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд бүртгүүлнэ.

Шинээр компани үүсгэн байгуулах

13.1.Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан төслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхүл цөөн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулж болно.
13.2.Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулах төсөлд дор дурдсан зүйлийг тусгана:
13.2.1.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
13.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн төлөвлөсөн хэмжээ;
13.2.3.зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнэ;
13.2.4.шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагаа явуулах хугацаа;
13.2.5.төлөвлөсөн ашгийн хэмжээ;
13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.
13.3.Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Үнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.
13.4.Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны төрөл , ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.
13.5.Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.
13.6.Төлбөр хийгдсэн хувьцааны үнийн дүн нь хуулиар тогтоосон өөрийн хөрөнгийн доод хэмжээнд хүрсэн бол компани байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
13.7.Компани үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.8.Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.9.Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бүртгэх байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд бүртгүүлнэ.

Компани байгуулах

11.1.Компанийг шинээр буюу хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.
11.2.Компанийг хувьчлах замаар үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчийн үүргийг төр хүлээх бөгөөд хувьцааны захиалга авах, худалдах, шилжүүлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.
12 дугаар зүйл. Компанийн үүсгэн байгуулагч
12.1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, түүнчлэн хуульд заасан бол гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
12.2.Компаниас гаргасан хувьцааг иргэн, хуулийн этгээд, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.
12.3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.
12.4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.
12.5.Төр, түүний байгууллага нь дараахь тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувь нийлүүлэгч байж болно:
12.5.1.төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;
12.5.2.төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;
12.5.3. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн. Энэ тохиолдолд төр эдгээр хувьцааг З жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй;
12.5.4.гадаадын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;
12.5.5.хуульд заасан бусад.
12.6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна. Үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл / хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр энэ зардлыг компани хариуцаж болно.
12.7.Компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагчдаас эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн энэ зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.
12.8.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно.

Компанийн дүрэм

16.1.Компанийн дүрэм нь түүний үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн.
16.2.Компанийн дүрэмд дараахь зүйлийг заавал тусгана:
16.2.1.компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
16.2.2.компанийн оршин байгаа газрын хаяг;
16.2.3.компанийн зарласан энгийн хувьцааны тоо;
16.2.4.дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;
16.2.5.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;
16.2.6.хувь нийлүүлэгчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл болон хянан шалгах зөвлөл /хянан шалгагчдын/-ийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
16.2.7.компанийн үйл ажиллагааны чиглэл;
16.2.8.дүрэмд тусгахаар энэ хуульд заасан бусад зүйл.
16.3.Компанийн дүрэмд Иргэний хууль болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөөгүй зүйлийг тусгаж болно.
16.4.Компани нь хувь нийлүүлэгчийн шаардлагаар компанийн дүрэм, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг түүнд танилцуулах үүрэгтэй.

ӨМЧЛӨХ ЭРХ ҮҮСЭХ, ДУУСГАВАР БОЛОХ

109 дүгээр зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх
109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.
109.2.Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.
109.3.Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй. 83.1.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.

Хөрөнгө

83.1.Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.
84 дүгээр зүйл. Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө
84.1.Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ.
84.2.Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна.
84.3.Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
84.4.Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
84.5.Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна.

Сангийн тусгай зохицуулалт

37.1.Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ.
37.2.Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно.
37.3.Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ.
38 дугаар зүйл. Санг татан буулгах журам
38.1.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэнэ. Онцгой тохиолдолд шүүхээс татан буулгах өөр байгууллага томилж болох бөгөөд тэрээр татан буулгах комиссийн гишүүдийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.
38.2.Санг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг зогсоож, бэлэн байгаа эд хөрөнгийг мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.
38.3.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг татан буугдсан сантай зорилго нэг буюу ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн этгээдэд шилжүүлэх, тийм байгууллага байхгүй тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргаж болно.

Компани

34.1.Хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.
34.2.Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
35 дугаар зүйл. Нөхөрлөл
35.1.Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ.
35.2.Нөхөрлөлийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
36 дугаар зүйл. Холбоо, сан, хоршоо
36.1.Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ.
36.2.Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.
36.3.Холбоо, сангийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.
36.4.Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.
36.5.Хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулна.
36.6.Сүм хийд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо сангийн эрх зүйн байдлын талаархи хуулийн заалтыг мөрдөнө.

. Иргэний эрх зүйн хамгаалалт 9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна. 9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцо

. Иргэний эрх зүйн хамгаалалт
9.1.Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.
9.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй.
9.3.Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ.
9.4.Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:
9.4.1. эрхийг хүлээн зөвшөөрөх;
9.4.2. эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх;
9.4.3. хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;
9.4.4. учруулсан хохирлыг арилгуулах;
9.4.5. эдийн бус гэм хорыг арилгуулах;
9.4.6. хууль болон гэрээнд заасан анз төлүүлэх;
9.4.7. бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;
9.4.8. иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох;
9.4.9. өөртөө туслах;
9.4.10. хуулиар тогтоосон бусад арга.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

8.1.Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:
8.1.1.хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;
8.1.2.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
8.1.3.хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх;
8.1.5.гэм хор учруулах;
8.1.6.үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
8.1.7.иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
8.1.8.иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч

7.1.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна.
7.2. Иргэн гэж иргэний эрх зүйн харилцаанд оролцогч- Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно.
7.3.Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.

Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх

5.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.
5.2.Шинээр баталсан хууль тогтоомж нь гэрээний нэг буюу хоёр талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаар бол гэрээний нөхцөл хүчин төгөлдөр байна.
5.3.Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно.
6 дугаар зүйл. Иргэний эрх зүйн харилцааны объект
6.1.Хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна.
6.2.Эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно.

Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэх

4.1.Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ.
4.2.Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна.
4.3.Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.

Иргэний хууль тогтоомжийг хэрэглэх

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй.
3.2. Тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
3.3.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.
3.4.Хуулийг хүчингүй болгох тухай хуулийг хүчингүй болгосноор өмнө хүчингүй болгосон хуулийн үйлчлэл сэргэхгүй.
3.5.Хуульд заасан тохиолдолд Засгийн газар, эрх бүхий төрийн байгууллага, албан тушаалтны энэ хуульд нийцүүлэн гаргасан, иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно. /Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 01дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3.6. Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ.
3.7.Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй..

Бизнис ЭЗ ИРГЭНИЙ ХУУЛЬ

Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.
1.3.Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
2 дугаар зүйл. Иргэний хууль тогтоомж
2.1.Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

"Ээждээ илгээсэн захидал"

Мартын 8-ны баяр болж ээжийгээ баярлуулах цаг ирнэ. БИ ТАНЫ ТӨЛӨӨ ОНЦ СУРЧ БАЙГАА. Үнэн сэтгэлээсээ би хэлж байгаа шүү. Ээжээ та намайг өсгөж том эрдэмтэй хүн болгосон шүү дээ. Би таны ачаар хүн болсон. Чонын бэлтрэг, үнэгний гавар, нохойн гөлөг, туулайн бүжин бүгд л ээждээ хайртай. Би ээжийгээ маш их хайрлана. Ээжийн сэтгэл хамгийн сайхан сэтгэл. ӨӨР НАМАЙГ ХЭН ХАЙРЛАХ ВЭ? ГАНЦХАН ЭЭЖ МИНЬ Л ХАЙРЛАНА. Ээж минь намайг уянгатай сайхан хоолойгоороо бүүвэйлж байсан.Ээж минь 1962 онд төрсөн. Миний ээж сайхан ээжээ. Бүх хүүхэд ээждээ хайртай. Ээждээ хайргүй хүүхэд байхгүй. Мартын 8 болох гэж байна. Ээждээ би маш гоё бэлэг барина. БИ ТОМ БОЛООД ЭЭЖИЙГЭЭ САЙН АСАРНА. Ээж минь их хөөрхөн. Намайг өсгөж байсан хүн бол ганцхан л ээж.

Tuesday, December 1, 2009

Анги

Тэрээр анги нэгтгэлvvдийн ажил байдалтай биечлэн танилцаж, офицер, ахлагч нарын санал сэтгэгдэлийг сонсон холбогдох шийдвэрvvдийг тухай бvрт нь гаргах зорилгоор той зэвсэгт хvчний тусгай томилолтын 084, 124, 032-р ангиудад ажилласан юм.

Шvхэр десант, терроризмтэй тэмцэх, холбооны чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг 084, 124 дvгээр ангиудын хувьд ажил хэвийн явагдаж байгаа тєдийгvй 084-р анги хэдхэн хонгийн ємнє хичээлийн жилийн нээлтийн шvхэрийн буултуудаа амжилтай гvйцэтгэсэн талаар энэ vеэр дуулгаад шинэ техник техналогио сайдад танилцуулсан.

Vvний дараа Хvндэт харуулын 032-р анги дээр очиж гадаад дотоодын зочид, гийчдийг угтах vдэхэд улс орны нvvр царай болж байдаг хvндэт харуулын хувцасыг шинчлэх талаар тєрийн ёслолын албаны мэргжэлтнvvдтэй санал бодлоо солилцлоо.

Анги нэгтгэлийн ажил байдалтай танилцах танилцуулгын дараагийн зогсоол Батланх хамгаалахын тєв архив байлаа. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хvчинтэй холбоотой бvхий л тєрлийн мэдээллийн хадгалж байдаг тєв архивын хувьд цахим хєтєлбєрт шилжих ажил ид явагдаж байгаа юм.

Очсон анги бvрийн шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаар тухай бvрт санал сэтгэдлvvдийг нь сонсож байсан бєгєєд ихэнх анги нэгтгэл дээр ажиглагддаг албан тушаалын орон сууц, барилга байгууламжуудын их засварын асуудууд ч энэ удаа давтагдаж байлаа. Сайд эдгээр асуудлуудын заримыг газар дээр нв шийдэж заримыг ойрын хугацаанд шийдвэрлэх vvрэг чиглэлvvдийг єгч байлаа.

Зэвсэгт хvчинийг 2015 он хvртэл хєгжvvлэх хєтєлбєрийн биелэлт анги нэгтгэл дээр хэрхэн хэрэгжиж, цэргийн алба хаадаг залуусын маань ахуй амьдрал ямархуу байгаа ямар асуудлуудыг энд хэрэгжvvлвэл зохих зэрэг vндсэн зорилгтой анги нэгтгэлийн танилцуулга ийнхvv єндрєллєє.

Tuesday, November 17, 2009

япон болон шенгений орнуудад хямд зардалаар суралцана 99140836

Tuesday, November 10, 2009