үндсэн цэс

Tuesday, December 8, 2009

Инээмсэглэх хэрэгтэй юу?


Аз жаргал гэж юу юм бэ, мөнхөд үргэлжлэх нэгэн оршихуй юмуу эсвэл хаа нэгтээ биднийг хүлээх ховорхон тохиол юмуу. Бидний амьдрал үргэлж аз жаргалтай байдаггүй, харин аз жаргалтай мөчүүд л гэж байдаг юм гэсэн суутны үг бий. Тэгвэл тэр аз жаргал гээч зүйлийг бид хэрхэн бүтээх хэрэгтэй юм, түүнийг бид өөрсдөө бүтээж чадах уу, аз жаргал юунаас эхэлдэг юм бэ гэсэн асуулт урган гарах биз. Энэ бүхний хариулт маш энгийн зүйлээс эхэлнэ. Аз жаргал инээмс

Friday, December 4, 2009

Бусад асуудлын талаар

4.6. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7, 8 дахь хэсэгт заасан үндэслэлээр татан буугдсан, татан буугдсан салбар төлөөлөгчийн газар нь банкин дахь харилцах дансаа хаалгасан, тэмдэгээ хураалгасан тухай холбогдох байгууллагын албан бичгийн хамт Албанд ирүүлж бүртгэлээс хасуулна.

4.7. Алба салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоож бүртгэлээс хассан тохиолдолд энэ тухай тухайн төлөөлөгчийн газар, банк, татварын болон тамга, тэмдгийн үйлдвэр, холбогдох Засаг даргын тамгын газарт мэдэгдэнэ.

Бусад асуудлын талаар

4.4. Салбар, төлөөлөгчийн газар нь Монгол Улсын эрх бүхий байгууллага
бүрэн эрхийнхээ дагуу тодорхой мэдээлэл авахаар шаардсан тохиолдолд өөрийн үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар мэдээлэл өгч байх үүрэгтэй.

4.5. Салбар, төлөөлөгчийн газрын зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, хоёр талын болон олон улсын гзрээгээр хүлээсэн үүрэгт нийцээгүй бол бүртгэхээс татгалзана.

Бусад асуудлын талаар

4.1. Салбар, төлөөлөгчийн газар нь байршил, хаягийн өөрчлөлтийг ажлын 14 хоногийн дотор Албанд албан ёсоор мэдэгдэнэ.

4.2. Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа чиглэлд өөрчлөлт оруулах, зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд холбогдох төрийн байгууллагын санал авч Албаны даргын зөвлөлийн хуралд танилцуулж хурлын шийдвэрийг үндэслэн үйл ажиллагаанд нэмэлт орсон тухай гэрчилгээнд тэмдэглэл хийнэ.

4.3. Салбар, төлөөлөгчийн газар нь зөвшөөрлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн бол Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу хураамж авна.

Хяналт тавих

3.3.1. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхээс гадуур ашиг олох зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа явуулсан,
3.3.2. Ард түмний уламжлалт зан заншилд харш үйлдэл явуулсан,
3.3.3. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын эсрэг ажиллагаа явуулсан,
3.3.4. Зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон
3.3.5. Хууль тогтоомжоор хориглосон бусад ажиллагаа явуулах.

Хяналт тавих

Салбар, төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааны чиглэлийн дагуу хийсэн ажлын болон санхүүгийн тайлангаа Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу жил тутам Албанд ирүүлж байх ба Алба шаардлагатай гэж үзвэл төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг төлөөлөгчийн газрын тэргүүнээс гаргуулж хянах эрхтэй.

3.3. Салбар төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дор дурдсан үйл ажиллагаа явуулбал Алба үйл ажиллагааг нь зогсоож, хаах хүртэл арга хэмжээ авна.

Хяналт тавих

3.1. Алба нь шаардлагатай гэж үзвэл Улсын татварын алба, Хууль хяналтын бусад байгууллагатай хамтран салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны зорилго, чиглэл, жилийн орлого, зарлага, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаа, татвар төлөлтийн байдлыг санхүүгийн баримтад тулгуурлан шалгаж дүгнэлт гаргаж болно.