үндсэн цэс

Friday, December 4, 2009

Шинээр компани үүсгэн байгуулах

13.1.Энэ хуулийн 13.2.-т заасны дагуу боловсруулсан төслийг нийтэд /хувьцаат/ санал болгож хувьцааны захиалга авах, эсхүл цөөн тооны этгээдээс /хаалттай/ захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулж болно.
13.2.Хувьцааны захиалга авах аргаар шинээр компани үүсгэн байгуулах төсөлд дор дурдсан зүйлийг тусгана:
13.2.1.эрхлэх үйл ажиллагааны чиглэл;
13.2.2.хувь нийлүүлсэн хөрөнгийн төлөвлөсөн хэмжээ;
13.2.3.зарлах хувьцааны тоо, нэрлэсэн үнэ;
13.2.4.шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагаа явуулах хугацаа;
13.2.5.төлөвлөсөн ашгийн хэмжээ;
13.2.6. захиалга эхлэх, дуусах хугацаа.
13.3.Нийтэд санал болгосон хувьцааны захиалга авахтай холбогдсон харилцааг Үнэт цаасны хорооноос гаргасан журмын дагуу зохицуулна.
13.4.Хувьцааны захиалгыг захиалгын хуудсаар авах бөгөөд түүнд захиалагчийн овог, нэр, захиалсан хувьцааны төрөл , ангилал, тоо, үнийн дүн, захиалсан огноо зэрэг зүйлийг тусгах бөгөөд захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсанаар захиалга хийгдсэнд тооцно.
13.5.Захиалсан нийт хувьцааны 30 хувьтай тэнцэх төлбөрийг захиалгын хугацаа дууссанаас хойш ажлын 30 хоногийн дотор хийнэ.
13.6.Төлбөр хийгдсэн хувьцааны үнийн дүн нь хуулиар тогтоосон өөрийн хөрөнгийн доод хэмжээнд хүрсэн бол компани байгуулах нөхцөл бүрдсэн гэж үзнэ.
13.7.Компани үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр компанийг үүсгэн байгуулна. Компанийг нэг этгээд байгуулж байгаа тохиолдолд тухайн этгээд нь үүсгэн байгуулах шийдвэр гаргана.
13.8.Компанийг нэгээс илүү үүсгэн байгуулагч байгуулах нөхцөлд үүсгэн байгуулагчид нь компанийг үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд энэ гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана. Энэ гэрээ нь компанийг үүсгэн байгуулах баримт бичигт хамаарахгүй.
13.9.Хувьцаагаа нийтэд санал болгон худалдахаар шийдвэрлэсэн компани бүртгэх байгууллагад бүртгүүлснээс хойш ажлын 10 хоногийн дотор нийтэд санал болгож байгаа хувьцаагаа Үнэт цаасны тухай хуульд заасан журмын дагуу Үнэт цаасны хороонд бүртгүүлнэ.

No comments:

Post a Comment